Р.Бурмаа: Гишүүнээсээ татгалзаад, сайдаараа ажиллах хүсэлт гаргасан

Д.Тулга / Улстөр

burmaaУИХ-ын гишүүн Р.Бурмаа Ч.Сайханбилэгийн Засгийн газарт Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаар томилогдоод байгаа билээ. Тэрээр “давхар дээл”-тэй сайд нарын тоог нэгээр нэмсэн юм. Уг нь Р.Бурмаа гишүүний хувьд “давхар дээл”-ийг хамгийн ихээр эсэргүүцэж байсан юм. Сүүлийн үед түүнийг УИХ-ын гишүүнээсээ татгалзах тухай мэдээлэл дуулдаж эхэлсэн. Энэ талаар түүнээс тодрууллаа.

-“Давхар дээл”-ийг эсэргүүцэж байсан таны байр суурь хэвээрээ байгаа юу. Одоо “давхар дээл”-тэй алба хашиж байна?

-“Дан дээл”, “Давхар дээл”-ний асуудалд миний байр суурь хэвээрээ байгаа. Энэ хуулийн төсөл их хурал дээр унасан. Хэрвээ энэ төсөл дахиад их хурал дээр орж ирвэл би дэмжиж хэрэгжүүлэх болно. Хэдийгээр хуулийн төсөл унасан ч гэсэн үзэл баримтлал дэмжигдэж байна. Тухайлбал, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын 18 гишүүдийнхээ нэрсийг оруулж ирэхдээ 50 хувийг гаднаас оруулж ирсэн.

-УИХ-ын гишүүнээсээ татгалзвал таны оронд Худалдаа хөгжлийн банкны захирал Б.Мэдрээ орж ирнэ. Харин гишүүнээсээ татгалзахыг УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлэг дэмжихгүй байгаа гэсэн. Б.Мэдрээ захирал энэ талаар байр сууриа илэрхийлсэн болов уу?

-Гишүүнээсээ татгалзаад сайдын албан тушаал дээр ажиллая гэсэн хүсэлт гаргасан. Миний дараа орох хүн бол Х.Мэдрээ. Тэр хүн жил хагасын хооронд УИХ-ын гишүүн болоод яахав, нэгэнт хийгээд эхэлсэн ажлаа хий гэсэн саналыг хэлсэн. Эмэгтэйчүүдийн бүлэг “та ганцаараа энэ шийдвэрийг гаргаж болмооргүй байна” гэсэн. Тиймээс энэ саналыг хүндэтгэн үзэж байна. Их хурлын гишүүдээс Сонгуулийн хуулийг батлуулах бол ажлын хэсгийн ахлагчийн хувьд таны хийх ёстой ажил. Та энэ ажлаа дутуу хаяад явж болохгүй гэсэн.

-Танай намын гишүүд үү?

-Энэ хүсэлтийг аль аль намын гишүүд хэлсэн. Энэ саналыг хүндэтгэн үзлээ. Түүнээс биш сайдын албан тушаал санал болгож хэлэхэд өөрөө сайд болон гишүүн давхар байх нь Их хурлын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна гэдэг байр суурьтай байсан учраас гишүүний ажлаа өгье гэсэн. Ийм шалтгаанууд дээр хүлээлттэй байна.

-Хуулийн төсөл унахад Ерөнхийлөгч дахиад өргөн барина гэдгээ хэлж байсан. Дахиад хуулийн төслийг өргөн бариад дэмжигдвэл та байр суурьдаа бат зогсох уу?

-Ухаалаг төрийн хүрээнд Ерөнхийлөгчөөс энэ хуулийн төслийг өргөн барина гэж сонссон. Тэгвэл хамгийн түрүүнд дэмжиж, хэрэгжүүлэхэд бэлэн байна.

-Малчдаас малын хөлийн татвар авах асуудал яригдаж эхэллээ. Салбарын сайдын хувьд дэмжиж байгаа юу?

-Сангийн яам, салбарын яамнаас санал аваагүй оруулж ирсэн байна. Хөрөнгийн орлогын татвар буюу малын хөлийн татварын саналыг авья гэсэн саналыг оруулж ирсэн. Миний хувьд хэрвээ энэ татварыг авах юм бол заавал малчдаас асууж байж энэ орлогыг зарцуулах ёстой. Түүнээс биш сумын засаг захиргаанд нь үлдээгээд сумаас төрсөн начны найранд ч юм уу сумын 90 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнд зарцуулмааргүй байгаа юм. Энэ мөнгийг зарцуулахдаа сумын ИТХ нь өөрсдөө аль малыг үржүүлэх вэ, бэлчээрийн даац хаана хэтэрсэн байна үүн дээр зөв зохистой бодлого барих үүднээс татварыг 0-1000 хүртэл оногдуулахаар байгаа. Орон нутагт нэгдүгээр эрх мэдлийг нь өгөх хэрэгтэй.

-Орон нутагт эрх мэдлийг нь өгчихөөр хэрхэн хяналт тавих вэ. Мөн малчид өөрсдөө татварын мөнгөө юунд зарцуулах боломжтой вэ?

-Манай яамын зүгээс энэ мөнгийг захиран зарцуулахдаа малчид хоршиж юунд зарцуулдаг байх, түүнд нь хяналт тавьдаг байх ёстой гэж үзэж байна. Улсын төсвөөр худаг гаргадаг. Тэр худаг нь зарим нэг хүнд өмчлөгдчихөөд байдаг гэсэн гомдол гардаг. Тэгэхээр энэ жилийн төсөвт худаг гаргах мөнгө байхгүй байгаа. Тэр мөнгийг татвараасаа хурааж болно. Мөн дээр нь үлийн цагаан огтонотой тэмцэхэд зарцуулж болно. Малын хулгайтай холбоотой асуудал их гардаг. Малын хулгайтай тэмцэх хуулин дээр гэрээт харуул гэж байдаг. Гэрээт харуулыг орон нутгаас санхүүжүүлнэ гэсэн мөртлөө орон нутгийн эх үүсвэр дээр тэр зардал байдаг. Үүнийг татварын мөнгөөрөө санхүүжүүлж болж байна.

Ж.ГАНАА


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:54:40

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:54:40


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.