С.Лавров: Украины хямралыг зэвсгээр шийдвэрлэхээс зайлсхийх ёстой

Д.Тулга / Гадаад мэдээ

lavrovУкрайны ерөнхийлөгч Петро Порошенко өчигдөр зарлиг гаргаж, буудлагад өртөн амиа алдсан дорнод нутгийн Мариупол хотын иргэдийн гэгээн дурсгалыг хүндэтгэн улс даяар гашуудал зарласан байна. Украины ерөнхийлөгчийн зарлигаар орон нутгийн цагаар 12 цагт Украин даяар 1 минут дуугүй гашуудаж, улсын байгууллага, төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллага далбаагаа хагас бөхийлгөж, улс даяар баяр цэнгэл, спортын үйл ажиллагааг зогсоон, радио телевизийн нэвтрүүлэгт ч зохих тохируулалт хийжээ. Үүнтэй холбогдуулан ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Америкийн төрийн нарийн бичгийн дарга Керритэй утсаар ярьж, Америк Украинд нөлөөлж, хямралыг зэвсгийн хүчээр зохицуулахаас сэргийлэх ёстой гэж уриалав.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.