Засгийн газрын үнэт цаасны арилжааг эхлүүллээ

Д.Тулга / Эдийн засаг

хөрөнгийн бирж

Монгол Улсад хөрөнгийн зах зээл үүсч хөгжсөний 24 жилийг тохиолдуулан 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Монгол Улсын Сангийн сайд Ж.Эрдэнэбат Монголын хөрөнгийн биржийн 4896 удаагийн арилжааг нээн “Цан” цохиж, үйл ажиллагаатай нь танилцлаа.

Монголын хөрөнгийн бирж ойн баярынхаа өдрөөр Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг албан ёсоор эхлүүлж байгаа юм. Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа нээгдсэнээр зах зээлийн хөрвөх чадвар сайжирч, үнэт цаасны хүртээмж нэмэгдэж, хөрөнгө оруулагчид Засгийн газрын үнэт цаасыг өдөр бүр худалдан авах, төлбөр төлөх хугацаанаас өмнө эргүүлэн худалдах боломж бүрдэх юм. Ингэснээр Монголын хөрөнгийн зах зээл дээрх суурь хүү /benchmark/ болон өгөөжийн муруй /yeild curve/ өрсөлдөөнт бодит горимд тогтох боломж нээгдэж эдийн засгийн чиг хандлагыг бодитоор илэрхийлэх тоон үзүүлэлт шинээр бий болох ач холбогдолтой юм.

Т.БАТСҮРЭН

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:43:59

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:43:59

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.