Орон сууцны үнэ буурч байна

Д.Тулга / Нийгэм

Оны өмнөхөн “Орон сууцны үнийн индекс”-ийн судалгааг танилцуулж байсан билээ. Уг судалгаанд Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин 3600 орчим орон сууцыг жишиг болгон сонгож хамруулсан аж. Өнгөрөгч оны 12 дугаар сард орон сууцны үнийн индекс 19.8 хувийн өсөлттэй гарсан байна. Энэ нь орон сууцны үнийн өсөлт 4 сар дараалан буурсан тохиолдол болохыг албаны эх сурвалж мэдээлсэн.

Үнийн хөөсрөл буурсан хэмээн албаныхан хэлээд байгаа. Бодит байдал дээр байрны үнэ ямар байгааг харьцуулж үзье. Захиалгын орон сууцны үнэ ханшийн хувьд өмнөх оны мөн үеийнхээс буурсан үзүүлэлт харагдаж байна. Квадрат метр нь 2 сая төгрөгөөс буудаггүй байсан захиалгын орон сууцны доод үнэ 1.5-1.7 сая төгрөгийн хооронд байгаа бол байршил болон мкв-аас хамааран дээд үнэ нь 2.5-4.5 сая төгрөг хүрснийг захиалгын орон сууцны үнэ ханшийн судалгаанаас харж болохоор байна.

БАЯНГОЛ ДҮҮРЭГ

БаянголБАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

БаянзүрхСОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

сонгинохайрханХАН-УУЛ ДҮҮРЭГ

Хан-уулСҮХБААТАР ДҮҮРЭГ

СүхбаатарЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ

ЧингэлтэйЗарын сайтуудад тавигдсан зарын дагуу хувь хүмүүстэй утсаар холбогдож, хуучин орон сууцны үнэ ханшийг тодрууллаа. Байршил болон засвар хийсэн үгүйгээс шалтгаалан өөр өөр үнэ ханштай байсан юм. Утааны голомтгүй бүсэд байрлах орон сууцны үнэ харьцангуй өндөр байлаа. Хуучин байрны үнэ ханш энэ жилийн хувьд харьцангуй буурсныг доорхи судалгаанаас харж болох юм.

Хотын төвд хуучин байрны үнэ мкв нь 1 сая 200 мянга болтлоо буусан байхад өдгөө ашиглалтад ороод байгаа хотоос алслагдсан Буянт-Ухаа хорооллын байр мкв нь 1 сая 350 мянга байгаа нь зах зээлийн үнэлгээндээ нийцэмгүй харагдана. Эрэлт багассан учраас байрны үнэ ханш буурч буй талаар байрны наймаа эрхэлдэг хувь хүмүүс хэллээ.

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ:

Хуучны орон сууцны Нэг өрөө байр – 45 саяас 63 сая төгрөг

Хуучны орон сууцны Хоёр өрөө байр – 75 саяас 115 сая төгрөг

Хуучны орон сууцны Гурван өрөө байр – 98 саяас 135 сая төгрөг

БАЯНГОЛ ДҮҮРЭГ:

Хуучны орон сууцны Нэг өрөө байр- 47.5 саяас 65 сая төгрөг

Хуучны орон сууцны Хоёр өрөө байр- 76 саяас 123 сая төгрөг

Хуучны орон сууцны Гурван өрөө байр- 103 саяас 155 сая төгрөг

СҮХБААТАР ДҮҮРЭГ:

Хуучны орон сууцны Нэг өрөө байр- 52.7 саяас 67.5 сая төгрөг

Хуучны орон сууцны Хоёр өрөө байр- 79 саяас 138 сая төгрөг

Хуучны орон сууцны Гурван өрөө байр- 105 саяас 142 сая төгрөг

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ

Хуучны орон сууцны Нэг өрөө байр – 48.3 саяас 62.5 сая төгрөг

Хуучны орон сууцны Хоёр өрөө байр- 73.5 саяас 110 сая төгрөг

Хуучны орон сууцны Гурван өрөө байр-99.6 саяас 128.5 сая төгрөг

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

Хуучны орон сууцны Нэг өрөө байр- 42.5 саяас 60.8 сая төгрөг

Хуучны орон сууцны Хоёр өрөө байр- 68.5 саяас 78.9 сая төгрөг

Хуучны орон сууцны Гурван өрөө байр- 85.6 саяас 110 сая төгрөг

ХАН-УУЛ ДҮҮРЭГ

Хуучны орон сууцны Нэг өрөө байр- 37,5 саяас 60 сая төгрөг

Хуучны орон сууцны Хоёр өрөө байр- 45.8 саяас 78.5 сая төгрөг

Хуучны орон сууцны Гурван өрөө байр- 86.5 саяас 108 сая төгрөг

Т.БАТСҮРЭН

/Судалгааны хүснэгтийг oronsuuts.barilga.mn-ээс ашиглав/


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:47:45

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:47:45


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.