Гурван сая дахь иргэн, түүний чацуутнуудад хүндэтгэл үзүүлэв

Д.Тулга / Нийгэм

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газар, Хүүхдийн төлөө үндэсний газар, Сэргээн засалт хөгжлийн үндэсний төв хамтран Монгол Улсын 3 сая дахь иргэний үе чацуутануудыг алдаршуулах, танилцуулах хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээг өнөөдөр Монголын хүүхдийн ордонд зохион байгууллаа. Монгол Улсын 3 сая дахь иргэнтэй үе чацуутан бяцхан үрсийг танилцуулах, алдаршуулах хүндэтгэлийн арга хэмжээг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нээж эх үр, тэдний гэр бүл болон нийт хүүхэд багачууддаа мэндчилгээ дэвшүүлсэн.

Мөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Японы мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Д.Дагвадорж, МУГЖ НҮБ-ын хүүхдийн элч дуучин Т.Ариунаа нар хүрэлцэн ирж 3 сая дахь иргэн болон чацуутнуудад эрүүл энхийг хүсэн ерөөсөн юм. Энэхүү арга хэмжээнд нийслэл хотод төрсөн Монгол Улсын 3 сая дахь иргэнтэй үе чацуутан 15 хүүхдийн эцэг, эхийг төлөөлөл болгон урьж батламж, гурван сая төгрөгийн хадгаламжийн дэвтрийг гардуулан өгөв. Түүнчлэн аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөл Монгол Улсын 3 сая дахь иргэн, түүний үе чацуутнуудад өөрийн нэрэмжит гарын бэлэг гардууллаа. Мөн яруу найрагч О.Цэнд-Аюуш гурван сая дахь иргэн болон түүний чацуутнуудад зориулан шүлэг зохиожээ.

Ээжий хүмүүнийг хэрвээ нар гэвээс

Элгэндээ тэвэрсэн үр нь дэлхий билээ

Ээжий хүмүүнийг хэрвээ тэнгэр гэвээс

Энгэртээ тэвэрсэн үр нь газар билээ

Эртний түүхтэй Чингисийн үрсийг гурван сая болгосон

Эх үр хоёр өнөд жаргасугай...

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.