Б.Сэр-Од хүрэл медаль хүртжээ

Д.Тулга / Спорт

Японы Токио хотноо өчигдөр болсон "Lake Biwa Marathon"-д Гавьяат тамирчин Б.Сэр-Од хүрэл медаль хүртжээ. Энэ марафонд Кенийн Самуэль Ндунгу 2.09.08 цагийн амжилтаар түрүүлж, Италийн Даниэлэ Меуччи хоёрдугаар байрт гүйж түүний араас манай тамирчин 8 секундын хойно буюу 2.11.10 цагийн амжилтаар бариад оржээ. Гавьяат тамирчин Б.Сэр-Од Азийн марафон гүйлтийн аварга шалгаруулах тэмцээнээс 2013 алт, 2008 онд мөнгөн медаль хүртэж, манай улсын түүхэнд тивийн анхны медалийг авчирч байсан. Мөн тэрээр 2014 онд БНСУ-ын Инчён хотноо болсон Азийн их наадмын марафонд IV байр орсон юм.

Б.Сэр-Од марафоны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 2003 оноос долоон удаа, 2004, 2008, 2012 оны олимпийн их наадамд эх орноо төлөөлөн оролцсон юм. Тэрээр 2014 оноос Япон улсад бэлтгэл сургуулилалтаа хийж байна.

Д.ТҮВШИН

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.