Монгол залууг хүчирхийлсэн эсэхийг шалгаж байгаа гэв

Д.Тулга / Хууль

Нэгэн саунд БНСУ-ын иргэн, монгол залууг хүчирхийлсэн хэрэг гарсан. Солонгос залуу ДОХ-той байсан тухай мэдээлэл олон нийтийн сүлжээ болон зарим цахим сайтаар цацагдаж байна. Энэ мэдээллийн үнэн бодитой эсэхийг цагдаагийн байгууллагад шалгаж буй талаар албаны эх сурвалж мэдээлж байна.

бХарин албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар хоёр залуу харилцан тохиролцож бэлгийн харьцаанд орсон. Харин бэлгийн харьцаанд орсны дараа солонгос иргэнийг ДОХ-той гэдгийг мэдэж бусдад санаатайгаар ДОХ тараасан гэдэг үндэслэлээр цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар уг хэргийг шалгаж эхэлсэн аж. Хэрэв БНСУ-ын иргэн өөрийгөө ДОХ-ын халдвар тээгч гэдгийг мэдсээр байж бусдад тараасан бол Монгол Улсын Эрүүгийн хуулийн 105 дугаар зүйлд зааснаар шийтгүүлэх аж. 105 дугаар зүйлийн 105.3-т "Өөрийн биед дархлалын олдмол хомсдолын өвчин байгааг мэдсээр байж хурьцал үйлдэх буюу өөр замаар бусдад халдаасан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан байдаг.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.