Сумын цолтнуудын барилдаанд С.Очирбат түрүүллээ

Д.Тулга / Спорт

Билгийн тооллын XVII жарны “галзууруулагч” хэмээх модон хонь жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн цуврал барилдаан өчигдөр /2015-02-14/ эхэллээ.

Сар шинийн баярт зориулсан "Бөхийн баяр" барилдааны салхийг Таравлин хийдийн нэрэмжит сумын цолтон залуу бөхчүүдийн барилдаан хагалав. Барилдаанд Өвөрхангайн Х.Энхчулуун, С.Төмөрбаатар, Б.Мөнх-Өрнөх, Архангайн Г.Биндэръяа, Завханы Д.Батхүрэл, Увснуурын Н.Ширчинхүү, Б.Алтангэрэл, Хантайширын Г.Батмөнх, Дарханы С.Очирбат, Хөвсгөлийн Г.Балжинням, Таванханы Х.Жанболат нарын шилдэг сумын заануудаар магнайлуулсан сумын цолтой болон залуу 448 бөх барилдсан.

Түрүү бөхөөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын харьяат, “Цайдам-Ургац” компанийн бөх, сумын заан С.Очирбат тодорч, Өвөрхангай аймгийн Богд сумын харьяат, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, сумын заан Х.Энхчулуун үзүүрлэлээ.

М.АМАРЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.