Шашны мөргөлдөөн гарч болзошгүй гэв

Д.Тулга / Гадаад мэдээ

afgan

Энэ сарын эхээр Францын Парис хотноо “Шарли Эбдо” сэтгүүлийн газар халдлага болж, 12 хүний амь насыг хохироосон харамсалтай явдал болсон. Энэхүү халдлагыг "Аль Кайда" бүлэглэлийнхэн зохион байгуулсан гэдгээ хүлээн зөвшөөрөөд буй билээ. Террорист халдлагыг эсэргүүцэн Францын Парис хотын талбайд тус улсын ерөнхийлөгч Франсуа Олланд тэргүүтэй 40 гаруй орны төлөөлөгч бүхий 3.6 сая хүн нэгдэн жагссан.

Дээрх халдлагын шалтгаан нь хошин нийтлэлүүдээрээ алдартай “Шарли Эбдо” сэтгүүлийн нүүрэнд лалын шашны төлөөлөгч зөнч Мухаммедийн элэглэсэн зургийг нийтэлсэнд лалын шашинтнууд дургүйцлээ "хэрцгийгээр" илэрхийлсэн юм. Өчигдөр Афганистан болон Пакистан улсын иргэд тус сэтгүүлийг эсэргүүцэн жагсчээ. Ажиглагчид "Энэ нь шашны мөргөлдөөн болох аюултай" хэмээн үзэж буйгаа илэрхийлж байгаа юм. Учир нь Франц улсад 5 сая гаруй лалын шашинтан байдаг аж.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:50:53

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:50:52


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.