Ширээний теннисний УАШТ үргэлжилж байна

Д.Тулга / Спорт

Монголын ширээний теннисний холбооны Үндэсний аварга шалгаруулах IХ лигийн тоглолт долоо хоног бүрийн баасан, ням гаригт “Оч” ширээний теннисний клубт үргэлжилж байна. Тэмцээний шигшээд өрсөлдөх эрэгтэй, эмэгтэй шилдэг найман тамирчин тодорч, өчигдөр эхний тоглолтоо хийжээ.

Тэмцээний эхний шатанд 32 тамирчин дөрвөн хэсэгт өрсөлдсөнөөс 16 нь цааш өрсөлдөх эрх авсан байна. Шигшээ тоглолт хоёр тойрог үргэлжилж, лигийн аваргууд ирэх хоёрдугаар сарын 15-нд тодрох аж.

Эрэгтэй шөвгийн найм

Спортын I зэрэгтэй Г.Алтаншагай (“Бласт”)

Спортын дэд мастер Б.Мөнх-Очир (“Мон лаа”)

Спортын мастер Б.Билэгт (“Мон лаа”, 2014 оны улсын аварга)

Спортын дэд мастер Б.Баатарсүрэн (АПУ)

ОУХМ Я.Бэгз (“Төмөр өргөө”, 2002, 2004 оны улсын аварга)

ОУХМ Э.Лхагвасүрэн (“Өег”, улсын хоёр удаагийн аварга)

ОУХМ Б.Баярмагнай – (Улсын хоёр удаагийн аварга)

Спортын дэд мастер Т.Чинзориг (өсвөрийн улсын аварга )

Эмэгтэй шөвгийн найм

Спортын дэд мастер М.Дэлгэрмаа (“Бласт”, өсвөрийн улсын аварга, 2014 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл медальт)

Спортын дэд мастер Г.Индра (АПУ, өсвөрийн улсын аварга)

Спортын дэд мастер Б.Должинзуу (АПУ, өсвөрийн улсын аварга)

Спортын I зэрэгтэй М.Ундрам (“Бласт”, өсвөрийн аварга, 2014 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий мөнгөн медальт)

Спортын мастер Б.Содболор (АПУ, 2003, 2004 оны улсын аварга)

Спортын дэд мастер Б.Мөнгөнцэцэг (“Эрчим сүлжээ”, 2014 оны УАШТ-ий хүрэл медальт)

ОУХМ Б.Батчимэг (“Монлаа” улсын зургаан удаагийн аварга)

Спортын мастер Б.Энхжин (“Төмөрт транс”, 2013 оны улсын аварга) тус тус шалгарчээ.

Д.ТҮВШИН


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:46:26

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:46:24


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.