Цэргийн үүрэгтний бүртгэл өнөөдөр дуусна

Д.Тулга / Нийгэм

tseregНийслэлийн хэмжээнд энэ сарын 5-наас эхэлсэн цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл өнөөдөр дуусна. Уг бүртгэл нь цэргийн үүрэгтний нөөц, цэргийн дайчилгааны даалгаврыг биелүүлэх боломжийг тодорхойлох, цэргийн алба хаах үүрэг бүхий иргэний талаар шаардлагатай лавлах, мэдээллийн санг бүрдүүлэх зорилготой юм. Мөн тайван болон дайны цагт Зэвсэгт хүчнийг бие бүрэлдэхүүнээр нөхөн хангахад шаардагдах мэдээллийг Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабт бүрдүүлж байна. Хэрэв цэргийн үүрэгтний бүртгэлд хамрагдаагүй байгаа бол өнөөдөр 20 цагаас өмнө харьяа хороон дээрээ ирж бүртгүүлэх боломжтой.

Б.ЦЭЛМЭГ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.