БАЯНГОЛ ДҮҮРЭГ: Сурагчид шинэ хичээлийн байрандаа орлоо

Д.Тулга / Нийгэм

Үндэсний лаборатори Ган зам 20 дугаар сургуулийн 540 хүүхдийн багтаамжтай өргөтгөлийн барилгын нээлтийн үйл ажиллагаа боллоо. Энэ үеэр Боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд хэрэгжиж байгаа Бага боловсролын цөм хөтөлбөрийн туршилт, түгээн дэлгэрүүлэлт, Суурь боловсролын шинэчилсэн хөтөлбөрийн туршилт тус сургууль дээр хэрхэн хэрэгжиж байгаа талаарх хичээлүүдийн тайлант үзэсгэлэн, Төрийн далбаа, сургуулийн туг өргөх ёслол, иргэний үнэмлэхээ авч буй суралцагчдын “Иргэний андгай” өргөх ёслол, сурагчдын урлаг спортын үзүүлэх тоглолтууд болсон юм.

Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, НИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа, дүүргийн Засаг дарга Д.Оросоо, ОХУ-ын Элчин сайдын яамны төлөөлөл, Төмөр замын удирдах газрын дарга, Эрхүү хотоос Монгол улсад суугаа байнгын төлөөлөгч, ахмад багш нарын төлөөлөл болон эцэг эх, сурагчид оролцлоо.

Сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор тус сургууль нийт 46 ангитай болж, дунд ахлах анги нь нэг ээлжээр, бага анги нь хоёр ээлжээр хичээллэж, багш бүр үр бүтээлтэй ажиллах, хүүхэд нэг бүрийн сурч боловсрох, хөгжих таатай орчин нөхцөл бүрдэж байна.

Д.ТҮВШИН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.