Шилэн дансны хууль хэрэгжиж байгаа юу

Д.Тулга / Эдийн засаг

shilen dans

Ерөнхийлөгчийн санаачилсан шилэн дансны тухай хууль өнөөдрийг хүртэл нам гүмхэн байна. “Төрийн яам, агентлаг, аймаг, нийслэл, сум дүүрэг, тосгоны цэцэрлэг, сургууль зэрэг бүхий л шатны төсвийн 5000 эрх захирагч, төрийн болон орон нутгийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газар зэрэг 360 байгууллагаас гадна 10 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй хийгдэж байгаа төсвийн хөрөнгө оруулалт, төсөл, ажил үйлчилгээ гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж байгууллага Шилэн дансны тухай хууль, журамд заасан мэдээллийг цаг тухайд нь олон нийтэд мэдээлж байх үүрэг хүлээнэ” гэж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт хэлж байсан юм.

Нөгөөтэйгүүр уг хуулийн зорилго нь төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах зэрэг бүх мэдээлэл ил тод болж, төрийн ажиллагааг ард иргэд хянах бололцоо бүрдэж, төрийн үйл ажиллагааг нээлттэй болгох зорилготой юм. Таван сая төгрөг болон түүнээс дээш орлого, зарлагыг шилэн дансанд байршуулдаг. Энэ нь нэг талдаа ил болгохоосоо илүү улам бүр далд болгоод байх шиг.

Төрийн байгууллагуудын шилэн данс руу орж танилцвал энэ оны эхний улирал гарснаас хойш тоотой хэдхэн тайлан гарсан үзэгдэнэ. Олон нийтийн хувьд уг хууль хэрэгжиж эхэлснээс хойш шилэн дансны цахим хуудсаар орж танилцахад төдийлөн үр дүн харагдахгүй байна гэх шүүмжлэл иргэдийн дунд яригдаж байна.

-БАЙГУУЛЛАГУУД ТӨСВӨӨ 19 ХАВСРАЛТААР ИЛ ТОД БАЙРШУУЛАХ ҮҮРЭГТЭЙ-

Засгийн газраас журам баталсан. Уг журамд зааснаар төсвийн тухай мэдээллийг хуульд заасан байгууллагууд 19 хавсралтаар ил тод байршуулах үүрэгтэй. Гэхдээ хуулиар батлагдаад, яг өнөөдрийн байдлаар бэлэн байгаа 2015 оны батлагдсан төсөв, төсвийн ерөнхийлөн захирагч, түүний хэрэгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн үзүүлэлт зэрэг мэдээллийг Шилэн дансны тухай хуульд заасны дагуу www.shilendans.gov.mn цахим хуудсанд Ерөнхийлөгчийн Тамгын газар хоёр хавсралтаар байршуулсан байв. Үлдсэн мэдээллүүдийг цаашид төсвийн зарцуулалт гүйлгээ хийгдэх тухай бүр хуулинд заасны дагуу хугацаанд нь байршуулах аж.

-УИХ-ЫН ГИШҮҮДИЙН УНАА, УТАСНЫ ЗАРДАЛД 45.4 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖЭЭ-

Шилэн дансны цахим хуудас руу ороод харвал дийлэнхи байгууллагууд он гарснаас хойш зарлага гаргаагүй мэт тайлангүй харагдана. Үнэхээр ийм хэмнэлтийн горимд шилжчихсэн үү гэвэл үгүй. Учир нь 5 сая болон түүнээс доош төгрөг дотор зарлагаа хийж байгаа нь ойлгомжтой. Албан бус эх сурвалжийн мэдээгээр их хэмжээний зарлагыг хүртэл 5 сая дотор багтаан хувааж гадагшлуулдаг гэх. Ингэхээр үнэхээр татвар төлөгчдийн мөнгийг төрийн өмчийн байгууллагууд хэрхэн зарцуулж байгаагаа үнэн бодитоор шилэн дансны хуулийнхаа дагуу хэрэгжүүлж чадаж байна гэж харахад хэцүү. Мөн 5 сая төгрөг хүртэлх орлого нь ч тодорхойгүй байх юм. УИХ-ын Тамгын газрын шилэн дансны цахим хуудаст:

-УИХ-ын гишүүн Я.Содбаатар сурталчилгааны зардалд 30 сая төгрөг,

-УИХ-ын гишүүдийн унаа, утасны зардалд 45.4 сая төрөг

-УИХ-ын гишүүн Х.Болорчулуун ажлын тайлан хэвлүүлэх зардалд 65 сая төгрөг

-УИХ-ын гишүүн М.Зоригт хэвлэлтийн зардалд 90 сая төгрөг

-УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр тойрогт ажиллах зардлаас гэрээний төлбөрт 85 сая төгрөг

-УИХ-ын гишүүн М.Ганбаатар тойрогт ажиллах зардлаас гэрээний төлбөрт 30 сая төгрөг гэх мэт тус тус зарцуулсан байх юм.

Ард түмний мөнгөөр том машин унацгаалаа, цалингаа нэмсэнгүй хэмээн ярьдаг гишүүд маань хамгийн өндөр зардлуудыг гаргасан байх юм.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.