Худалдан авах машиныхаа дугаараар мэдээлэл авч болно

Д.Тулга / Орон нутаг

computer

Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас автомашин, өөрөө явагч хэрэгслийн мэдээллийн нэгдсэн сан байгуулан, татвар төлөлтийн явцыг сайжруулах, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй болгох зорилгоор тээврийн хэрэгслийн татвар хураамж, даатгал, үзлэг оношилгоо, бүртгэлийн нэгдсэн системийг боловсруулж, www.smartcar.mn цахим хуудсыг ажиллуулж буй юм байна.

Энэхүү системийг нэвтрүүлснээр тээврийн хэрэгсэлтэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагууд мэдээллийн сангаа нэгтгэж харилцан мэдээлэл солилцохоос гадна иргэд зөвхөн цахимаар тээврийн хэрэгслийнхээ мэдээллийг бүрэн авах боломжтой юм.

Уг цахим хуудсаас та сонирхсон тээврийн хэрэгслийнхээ улсын бүртгэлийн дугаараар нь татвар, албан журмын даатгал, техникийн үзлэг, оношлогооны талаарх мэдээллийг компьютер, гар утас, таблетаасаа (https://itunes.apple.com/us/app/smart-ub/id708807878?mt=8 холбоосоор i-phone, i-pad, https://play.google.com/store/apps/details?id=mn.moco.smartub&hl=en холбоосоор андройд үйлдлийн системтэй утсанд) smartcar апликейшн татаж суулгаснаар цаг хугацаа, газар зүйн байршлаас үл хамааран мэдээлэл авах боломжтой боллоо. Мөн автомашин худалдах буюу худалдан авах гэж байгаа бол тухайн тээврийн хэрэгслийнхээ улсын бүртгэлийн дугаарыг оруулж мэдээлэл авч болох аж.

Д.ТҮВШИН


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:49:35

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:49:34


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.