Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталлаа

Д.Тулга / Улстөр

Chuulgan

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, 3/2-оос дээш хувийн саналаар баталлаа. Ингэснээр хуулийн дагуу улсын өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээ 2015 онд 58.3 хувиас хэтрэхээргүй болж байна. 2018 он гэхэд хуульд заасны дагуу 40 хувьд хүргэх юм байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг батлах нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналаар санал хураалгахад 90 хувийн саналаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан юм. Дараа нь Монгол Улсын 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь баталснаар чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.