Ш.Түвдэндорж: Халамжийн мөнгийг танах тухай яриагүй

Д.Тулга / Улстөр

tuvdendorj

УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж 2015 оны Төсвийн тодотголын асуудлаар болон Нийгмийн даатгалын сангийн тухай хууль, Хүний хөгжил сангийн тухай хуулийн төслүүдэд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцсэн байна. Мөн 2015 Төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны Төсвийн төсөөллийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэнээс гадна Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Нийтийн сонсголын тухай хуулийг УИХ-аар чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэдэг саналд нэгджээ.

Мөн Ерөнхий сайд болон УИХ-ын даргын мэдээллийг сонссон байна. Хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дэд дарга Ш.Түвдэндорж сэтгүүлчдийн асуултад хариулаа.

-2015 оны Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ өнөөгийн эдийн засгийн хүнд нөхцөл байдалтай хэрхэн уялдуулсан бэ. УИХ-ын гишүүдийн хэлж буйгаар өрийн босгыг нэмэгдүүлчихлээ гэж байна. Цаашид хэр, хэмжээний өр тавих юм. Энэ асуудлаар ярилцсан уу?

-Адууныхаа хэрээр исгэрнэ гэдгийн адилаар эдийн засгийн нөхцөлд тааруулж төсвийн тодотголыг оруулж ирсэн. Өрийн босгыг нэмэгдүүлээгүй. Энэ нь өөрийн гэсэн хуультай учраас түүнийхээ дагуу явна. Хоёр намын бүлэг Шийдлийн Засгийн газрыг байгуулахдаа тохиролцсон тохироо байгаа боловч энэ удаадаа өрийн хэмжээг нэмэгдүүлнэ гэж ярилцаагүй. АН-ын бүлгийн үзэж буйгаар хуучных шиг бонд гаргаж өр тавиад түүнийг нь Засгийн газар юм уу аль нэг яам зарцуулдаг байсныг болъё гэж байгаа юм. Харин тухайлсан төсөл босгоод түүнийгээ санхүүжүүлэх, зарцуулах асуудлыг УИХ-ын хуралдаанаар оруулж батлуулдаг зарчим руу шилжих ёстой гэж бодож байна.

-УИХ-ын гишүүн Р.Бурмаа гишүүнээсээ татгалзах хүсэлтээ өгсөн байна. Бүлгийн хурлаар уг асуудлыг хэлэлцсэн үү?

-Энэ нь хувь хүн болон намын асуудал. Өнөөдрийн хурал дээр өөрөө "Хэвлэлээр ингэж бичээд байна. Яах вэ" гэсэн. Гишүүд өөрийнхөө байр суурийг илэрхийл гэсэн саналыг Р.Бурмаа гишүүнд хэлсэн.

-Хүүхдийн мөнгөнөөс эхлээд халамжийн мөнгөнүүдийг хасах тухай асуудал яригдаж байгаа. Энэ асуудлаар бүлгийн гишүүд байр сууриа илэрхийлсэн үү?

-Халамжийн мөнгийг танах тухай яриагүй. Хүүхдийн мөнгийг ард түмний 80 гаруй хувь нь авдаг. Бусад нь авдаггүй, сонирхдог ч үгүй. Тэр авдаггүй хүмүүс дээр л танах тухай асуудлыг яръя гэж байгаа юм.

-Танай намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө. Түүний орны хүний асуудлыг ярилцаж эхэлсэн үү?

-Манай намын дүрмээр Ерөнхий нарийн бичгийн дарга өөрөө албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгч ажлаасаа чөлөөлөгддөг. Намын дарга гүйцэтгэх зөвлөлийг зарлан хуралдуулаад хэнийг ажиллуулах болсон саналаа хэлээд хэлэлцүүлдэг уламжлалтай. Энэ дагуу хэнийг томилох эсэхийг намын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд шийднэ. Үүний дараа саналаа намын гүйцэтгэх зөвлөлөөр оруулж хэлэлцүүлнэ. Мэдээж сонгуулийн өмнөх жил учраас намын ажлыг цалгардуулахгүй байх үүднээс яаралтай Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчийг томилох байх. Үндэсний зөвлөлдөх хороо гуравдугаар сард хуралдах ёстой. Түүгээр жинхэнэ Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох байх.

Ж.ГАНАА


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:33

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:33


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.