Л.Наранбаатар ХУУРАМЧ

Д.Тулга / Улстөр

Дархан-Уул аймгийн АН-ын дарга Н.Мөнхдаш тэргүүтэй намын гишүүд Л.Наранбаатартай холбоотой асуудлаар хэвлэлийн хурал хийлээ. Учир нь өнөөдрийн байдлаар дарханчууд АН-ын хоёр даргатай болчихоод байгаа аж.

Л.Наранбаатар өмнө нь тус аймгийн АН-ын даргаар ажиллаж байсан. Удалгүй Уул уурхайн яаманд төслийн удирдагчаар ажиллахаар болсон хэмээн ажлаа орхиод явжээ. Үүнээс хойш намын ажилд оролцоогүй бөгөөд 2013 оны наймдугаар сард гэнэт Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн нөхөн сонгуульд Дархан-Уул аймгийн АН-ын дарга Н.Мөнхдаштай бие дааж өрсөлдсөн байна. Сонгуульд өрсөлдөхдөө тэрээр Дархан суманд амьдардаг хэмээн хуурамч бичиг баримт бүрдүүлжээ. Л.Наранбаатар 2002 оноос өмнө хэрэглэж байсан хүчингүй тамгыг ашиглаж, Дархан-Уул аймгийн АН-ын дарга гээд телевизид яриа өгч, ийш тийшээ албан бичиг явуулж суугааг хэвлэлийн бага хуралд оролцогчид хэллээ.

Түүнийг хамгаалж Дархан-Уул аймгийн МАН-ын дарга, аймгийн Засаг дарга н.Насанбат телевизэд ярилцлага өгөхдөө “Криминалистикийн шинжилгээгээр Л.Наранбаатар гэдэг хүн намын дарга гэдгийг тогтоолоо” хэмээн ярьсан аж. Тэд ийн “хүүхдийн эцэг” тогтоож байгаа юм шиг болчимгүй зүйл ярьж дарханчуудыг төөрөгдүүлээд байна гэж тэд онцлов. Н.Мөнхдаш тэргүүтэй Дархан-Уул аймгийн АН-ынхан Л.Наранбаатарын цаана МАН байгаа бөгөөд түүгээр дамжуулж Дарханы АН-ынхныг дотор нь хагаралдуулж, өдөөн турхирч байна хэмээн үзэж буйгаа илэрхийллээ. Мөн Л.Наранбаатарыг АН-ын дарга биш, "хуурамч" гэв.

Дархан-Уул аймгийн Ардчилсан намын дэд дарга Г.Гантулга хэлэхдээ “Энэ хүн 2013 онд Дархан-Уул аймгийн Хонгор суманд бие дааж нэр дэвшихийн тулд намаасаа гарсан. Үүний дараа хуурамч тамга үйлдээд Дархан-Уул аймгийн Ардчилсан намын элдэв бичиг баримт дээр дарах үйлдлүүд хийсэн. Энэ нь хуурамч тамга байсан нь мэдэгдсэн. Л.Наранбаатар эхлээд Ардчилсан намын дүрэм, журмыг зөрчиж байсан бол одоо Монгол Улсын хуулийг зөрчиж байна” гэв.

Д.ТҮВШИН

Зураг: Л.Наранбаатар


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.