Ажил эхлэх цагийг зөрүүлнэ гэв

Д.Тулга / Нийгэм

niislel

Засгийн газраас Нийслэлийн Засаг даргад цагийн зохицуулалт хийх эрх олгосон учраас ажил эхлэх цагийг зөрүүлэх зохицуулалт удахгүй хийгдэх юм байна. Улаанбаатар хотод нийт 1 226 991 иргэн амьдардаг. Үүнээс:

22% буюу 267 281- ЕБСургууль, цэцэрлэгт явдаг

7% буюу 81 648- Төрийн байгууллагад ажилладаг

27% буюу 329 003- А.а.нэгж байгууллагад ажилладаг

14% буюу 171 000- Их, дээд сургуульд суралцдаг байна.

Үүнээс харахад хотын иргэдийн нийт 70 хувь нь буюу 848 932 иргэн хол, ойроос шалтгаалан нэгэн зэрэг өглөөний 07.00-08.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцсоноор авто замын ачааллыг ихэсгэж байна хэмээн үзжээ.

Төрийн байгууллага, их, дээд сургуулийн ихэнх нь хотын төв орчмоор байрладаг тул иргэдийн 30 хувь нь Бага тойруу, Их тойруугийн авто замын хөдөлгөөнд оролцож байна. Иймээс үйл ажиллагаа эхлэх цагийг нь давхцуулахгүйгээр цагийн шилжилтийг хийхэд замын түгжрэл тодорхой хувиар багасана гэж үзэж байгаа аж.

Одоогийн цагийн хуваарь нь 08.00-08.30 цагт Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, 08.00 цагт Төрийн байгууллага, яам, Засгийн газрын агентлаг болон тэдгээрийн харьяа байгууллага, бусад төсөвт байгууллагууд, Нийслэлийн төр захиргааны байгууллага болон тэдгээрийн харъяа байгууллага, хэрэгжүүлэгч агентлагууд, 07.40 – 08.00 цаг их, дээд сургуулийн хичээл эхэлдэг байна.

Харин өөрчлөлтөөр цэцэрлэгүүдийг 08.00 цагаас, Нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг 08.30 цагаас, Төрийн захиргааны төв байгууллагуудыг 09.00 цагаас, Их дээд сургуулиудыг 09.00-10.00 цагаас эхлүүлдэг байхаар зохицуулалт хийх аж. Энэ асуудал одоогоор нийслэлийн удирдлагуудын хэмжээнд яригдаж байгаа юм байна.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.