Шүрэнгийн усан цахилгаан станцад 750 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай

Д.Тулга / Эдийн засаг

Шүрэнгийн усан цахилгаан станцын урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан байна. Тиймээс техник эдийн засгийн судалгаа, байгаль орчны болон нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх зөвлөх багийг олон улсад нээлтэй сонгон шалгаруулахаар болжээ. Энэ хавраас цахилгаан станцын ажил эхлэх юм байна. Сэлэнгэ мөрөнд суурилсан усан цахилгаан станцын төсөлд урьдчилсан тооцоолсноор 750 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа аж. Кувейтийн тал төслийн барилгын ажлыг санхүүжүүлэх боломжтой гэж мэдэгдсэн байна. Одоогоор хоёр орны хооронд байгуулах зээлийн гэрээний нөхцөлийн талаар хэлэлцээ үргэлжилж байгаа юм байна. 50 мвт-ын хүчин чадалтай уг станц ашиглалтад орвол ОХУ-аас импортолдог эрчим хүчний хэрэглээг нөхнө гэсэн тооцоо байгаа аж.

Ж.МАРАЛ

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:43:59

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:43:59

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.