Чехийн Ерөнхийлөгчийг Монгол Улсад айлчлахыг урьжээ

Д.Тулга / Улстөр

Хоёр улсын Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалт хийв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд найрамдах Чех улсад хийх албан ёсны айлчлал хийж буй. Хоёр орны ерөнхийлөгчийн ганцаарчилсан уулзалтын үеэр Чех улс гадаадын хөрөнгө оруулалтыг хэрхэн татаж чадсан талаар асуухад Ерөнхийлөгч Земан “Баялаг үйлдвэрлэхэд чиглэсэн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх, татварын хөнгөлөлт, тааламжтай нөхцөл бүрдүүлсэн” гэдгийг онцолжээ.

Чех улс жилд дунджаар хүн амынхаа тоотой тэнцүү шахам буюу 10 сая гаруй жуулчид хүлээж авдаг байна. Ер нь үндэсний брэндээ хэрхэн бүрдүүлсэн, ямар дүр төрхийг гадаад сурталчилгаанд харуулдаг вэ гэж асуухад Ерөнхийлөгч М.Земан “Манай улс сайхан бүсгүй, сайхан залуу, түүхэн архитектураараа алдартай” гэжээ.

Мөн Ерөнхийлөгч М.Земан “Монгол Улс Европын холбоотой хэлхээ тогтоон ойртож, түүнээс улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн гэх зэрэг олон талаар дэмжлэг авахад Чех улс тууштай дэмжих болно” гэсэн байна. Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНЧУ-ын Ерөнхийлөгчийг Монгол Улсад айчлахыг албан ёсоор урьсан байна.

Ноён М.Земан “Монголд хөрөнгө оруулах, хамтран ажиллах сонирхолтой компаниудыг судлахад 40 орчим компани сонирхлоо илэрхийлсэн. Би айлчилж очихдоо эдгээр бизнесийн төлөөллийг авч очих сонирхолтой байна” гэжээ. Мөн тэрээр дипломат харилцаа баттай хөгжих гол тулгуур бол эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа болохыг тэмдэглэсэн байна. Түүнчлэн Монгол Улсад төмөр замын бүтээн байгуулалт, усны геологийн хайгуул, ус цэвэршүүлэх чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа дурьджээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНЧУ дахь айлчлал өндөрлөж, цааш үргэлжлүүлэн Швейцарийн Давос хотыг зорих юм байна.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.