Үйлдвэрчний эвлэл нийгэмд ямар баялаг бүтээдэг вэ

Д.Тулга / Нийгэм

Бодоод байхад, үйлдвэрчний эвлэл гэдэг байгууллага цалин, тэтгэвэр нэм гэж “шоу” хийдэг болохоос нийгэмд чухам ямар баялаг бүтээдэг, хэдэн төгрөгийн татвар төлдөг нь тодорхойгүй. Уг нь үйлдвэрчний эвлэл ҮЭ нь дан ганц цалин нэмэхийг шаарддаггүй, ажилтан ажилчдын эвлэлдэн нэгдэж зохион байгуулсан байнгын ажиллагаатай ардчилсан байгууллага гэж тодорхойлогдсон байдаг. Манай ҮЭ ажлын байран дээр байгаа ажилчдаа хамгаалах, ажилтан ажилчдын ажлын нөхцлийг сайжруулах, амьдралын нөхцөл байдлыг дээшлүүлэх арга зам эрж хайх зэрэг үндсэн чиг үүргийн дагуу ажиллаж байгаа гэдэг ч хүмүүсийн сэтгэлд төдийлөн хүрч чаддаггүй нь нууц биш. Дураа хүрэхээр багш, эмч, ажилчдыг “турхирсан”, популист улс төрч төрүүлсэн, амбиц хөөсөн тийм л нэг дүр зураг ажиглагддаг.

Эдүгээгийн УИХ-ын гишүүн С.Ганбаатар тус байгууллагаас төрж гарсан, жагсаад, дэвшээд, томчуултай мөр зэрэгцэх болсон. Дээрх жишээнээс харахад ҮЭ нийгэмд баялаг бүтээдэг бус улс төрчийг л төрүүлж өгдөг гэлтэй. Одоо тус байгууллага дараагийн удаа Төрийн ордонд суух эрхмээ төрүүлэхээр бэлдэж байгаа гэх олны ярих нь чихэнд сонсогдож эхлэв.

Өнөөдрийн байдлаар улсын үйлдвэрийн үйлдвэрчний эвлэлийн байгууллага зайлшгүй дуугарч байх учиртай газруудад ажилчдын үг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх үндсэн ойлголт үгүй, жаахан шүүмжлэх өнгө аяс илэрхийлчихвэл ажлын байргүй болох аюул заналхийлсээр байдаг явдал амь бөхтэй оршсоор л буй. Өөрөөр хэлбэл, нийгмийн аливаа асуудлаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх арга хэрэгсэл, нөхцөл бололцоог нь бүрдүүлж өгөх үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаа сул байгаа нь энэ мэт жишээнээс харагдаж байна. Байсхийгээд л барилгын осол гарч, олон мянган хүн бэртэж гэмтдэг. Үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд дуугараагүй.

Өндөр хөгжилтэй оронд үйлдвэрчний эвлэл нь гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах хэлбэрээр санхүүждэг бол манай Монголын Үйдвэрчний эвлэл нь коммунизмын үед ард түмний хөрөнгөөр бий болсон өндөр ашигтай барилга байгууламжийг түрээслэх байдлаар тансаглаж байна гэж үздэг хүн олон ажээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.