“Оюу Толгой” 589 мянган унци алт бүхий баяжмал үйлдвэрлэжээ

Д.Тулга / Эдийн засаг

oyutolgoi

“Оюу Толгой” компанийн хувь эзэмшигч “Turquoise Hill Resources”-ийн мэдээлснээр тус компани өнгөрсөн онд нийт 148 мянган тонн зэс, 589 мянган унци алт бүхий баяжмал үйлдвэрлэсэн байна. 4-р улиралд л гэхэд 50.3 мянган тонн зэс болон 278 мянган унци алт бүхий баяжал үйлдвэрлэжээ. Ингэснээр тус компанийн борлуулалт үйлдвэрлэлээсээ давсан гэдгийг “Turquoise Hill Resources”-ийн зүгээс онцолжээ.

Энэ онд Оюутолгой компани 175-195 мянган тонн зэс, 600-700 мянган унци алт бүхий зэсийн баяжмал үйлдвэрлэхээр төлөвлөсөн байна. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр Монгол Улс өнгөрсөн онд нийт 2.5 тэрбум ам.долларын хэмжээний зэсийн баяжмал экспортолсон байна. Үүний 45 хувийг зөвхөн Оюутолгойн экспорт бүрдүүлснээр Монгол улсын төсөвт зэсийн баяжмалын экспортоос олох орлогын хэмжээ нэмэгдэж байгаа юм.

Т.БАТСҮРЭН

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:43:58

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:43:58

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.