Европын холбооны гишүүн орнууд терроризмын эсрэг хөтөлбөр батлана

Д.Тулга / Гадаад мэдээ

оюутолгой

Францын Парис хотноо болсон террорист халдлагаас үүдэн 40 гаруй орны төлөөлөгчид Парисын талбайд терроризмыг эсэргүүцэн жагссан билээ. Бельги улсын Брюссель хотноо болсон халдлагын дараа Европын холбооны гадаад хэргийн сайд нар терроризмтай тэмцэх болон аюулгүй байдлын бусад асуудлаар Брюссель хотноо терроризмын эсрэг хөтөлбөр боловсруулах тохиролцоонд хүрчээ. Хуралдааны үеэр Арабын орнуудтай тагнуулын мэдээг илүү өргөн хүрээнд солилцохоор болсон байна.

Ингэхдээ аюулаас хамгаалахын төлөөлөгчдийг оролцуулан Турк, Египет, Йемен, Алжир болон Персийн булангийн орнуудтай хамтран терроризмын эсрэг хөтөлбөр боловсруулахаар болсон байна. Түүнчлэн Европын Холбооны гадаад бодлого хариуцсан дарга Федерика Могерини "Аюул заналыг зогсоохын тулд бүх улстай өргөн хүрээнд хамтран ажиллахыг" уриалав. Үүнээс гадна энэ сарын 22-нд АНУ, Европын Холбоо болон Арабын улсууд лалын босогчидтой тэмцэх асуудлаар уулзалдахаар товложээ.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:50:52

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:50:51


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.