Модель ангилалд Б.Оюунгэрэл аваргаллаа

Д.Тулга / Спорт

“SHINOBU CUP 2015” бодибилдинг, фитнессийн аварга шалгаруулах тэмцээн “Marguee 27” клубт амжилттай болж өндөрлөжээ.

Монголын бидибилдинг фитнессийн холбоо, Монголын Залуучуудын Холбоо, “Шинобү” фитнесс клубтэй хамтран зохион байгуулсан тус тэмцээнд 33 байгууллагын 63 тамирчин шилдэг тамирчин, залуу тамирчин, модель гэсэн гурван ангилалд өрсөлдсөн байна.

Энэ удаагийн тэмцээнийг тамирчдыг зөвхөн тайзан дээр л хардаг хуучин хэв маягийг эвдэж, анх удаа энтертайнмент, шоу хэлбэрээр зохион байгуулжээ.

“SHINOBU CUP 2015” тэмцээний шилдэг тамирчдын ангилалд дэлхийн аварга Ж.Нурланаас бусад дэлхийн аваргын медальт, шилдэг тамирчид өрсөлдсөн байна. Ингээд тэмцээний тэргүүн байранд Л.Саруулбат шалгарч, М.Сумъяа, дэлхийн аваргын мөнгөн медальт Г.Жамц нар мөнгө, хүрэл медалийн эзэд болжээ.

Модель ангилалд Азийн аварга Б.Оюунгэрэл тэргүүлсэн бол М.Гульяа, М.Анужин нар удаах байруудад орсон байна. Харин залуу тамирчдын ангилалд Л.Амгаланбаатар аваргалж, А.Баатар, О.Мөнхтулга нар удаалжээ.

Д.ТҮВШИН


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:46:54

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:46:54


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.