Өндөр орлоготой ИРГЭДИЙН ТАТВАРЫГ НЭМНЭ

Д.Тулга / Нийгэм

Оны өмнөхөн Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдаж Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудлыг хэлэлцсэн. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг “Аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан сарын хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын 4 хувиар, үүнээс ажил олгогч 2 %-ийг, даатгуулагч өөрөө 2 %-ийг төлнө” гэж хуулиндаа тусгасан байдаг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр жишээ авч үзвэл 192 мянган төгрөгийн 2 хувь буюу 3840 төгрөгийг иргэн өөрөө, үлдсэн 3840 төгрөгийг аж ахуй нэгж, байгууллага төлдөг.

-ТӨРӨӨС ОЮУТНУУДЫН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ ДААХГҮЙ-

Мөн 16 хүртэлх насны хүүхэд, хэрэв ЕБС-д суралцаж байгаа бол 18 хүртэлх насны хүүхэд, Тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэн, Хүүхдээ 2 (ихэр бол 3) нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх (эцэг), Хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч, Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн өдрийн ангийн суралцагч,Тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй иргэд, Ял эдэлж байгаа хоригдол, Гадаадын иргэн, харъяалалгүй иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийг улс төлж байсныг өөрчилж, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн өдрийн ангийн суралцагчийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тухайн суралцагчийн сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн захиргаа төлдөг болох аж.

-1.5 САЯ ТӨГРӨГӨӨС ДЭЭШ ОРЛОГОТОЙ ИРГЭДИЙН ЭМДШ-ИЙГ НЭМНЭ-

Өндөр орлоготой иргэдийн хувьд орлоготой нь уялдуулан 10 хүртэлх хувь тооцож эрүүл мэндийн нийгмийн даатгалын шимтгэлийг авахаар болжээ. Үүнд сарын орлого нь 1 сая 500 мянган төгрөгөөс дээш орлоготой иргэд багтах юм байна. Нийгмийн бодлогын байнгын хороогоор энэхүү шинэчилсэн найруулгыг гишүүдийн олонхи нь дэмжсэн учир баасан гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр болжээ.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.