Уянгын дууны хаан таалал төгсчээ

Д.Тулга / Гадаад мэдээ

demisӨнгөрсөн бямба гаригт Грекийн алдарт дуучин, “Уянгын дууны хаан” Демис Руссос 68 насандаа таалал төгсчээ. Демис Руссос 1946 оны зургадугаар сарын 15-нд Египетийн Александра хотод эгэл хөгжимчний гэр бүлд төрсөн байна. 1950-иад онд түүний гэр бүл Грек улсад цагаачлан очсоноор амьдрал нь энэхүү оронтой салшгүй холбогджээ. Тэрээр 15-тайдаа гэр бүлдээ тус нэмэр болох үүднээс ресторан, зочид буудлуудад барууны хит дуунуудыг жааз хөгжмөөр тоглон мөнгө олдог байсан аж. Түүний “Forever and ever”, “From Souvenirs to Souvenirs”, “My only Fascination” гэх мэт олон сайхан хит дууг өдгөө ч хүмүүс шимтэн сонсдог билээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.