Бусдын машин руу бензин цацаж шатаажээ

Д.Тулга / Хууль

Баянзүрх дүүргийн 12-р хороонд согтуу залуу автомашин руу бензин цацаад шатаачихлаа гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад өчигдөр иржээ. Дуудлагын дагуу шалгахад Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд оршин суух 25 настай эрэгтэй Ц гэгчийн тоёото маркын автомашиныг тус дүүргийн 12-р хороонд оршин суух 25 настай эрэгтэй П гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ төлбөрийн мөнгөнөөс болж марган, бензин цацаж, шатааж танхайрсан байжээ. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байгаа юм байна.

Б.БУРМАА

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.