“Ээлтэй” өрхийн эмнэлгийн барилгыг актална

Д.Тулга / Нийгэм

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Хөрөнгө бүртгэлээс хасах тухай” А/46 дугаар захирамж гаргажээ. “Азийн Хөгжлийн Банкны Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд түр суурьшуулах үйлчилгээтэй 50 айлын орон сууцны барилга барихтай холбогдуулан “Ээлтэй” өрхийн эрүүл мэндийн төв, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын балансад бүртгэлтэй 8 дугаар хорооны конторын барилга нийт 169 сая 511 мянган төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий барилга, байгууламж, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг акталж нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахаар болсон байна.

Акталж данс бүртгэлээс хасч байгаа барилгыг буулгахыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт, хоёрдогч түүхий эдийн зориулалтаар үнэлэн худалдаж, худалдсанаас орох орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх, газрын эзэмшил болон ашиглалтад хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болгожээ. Мөн захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад даалгасан байна.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.