Ухаалаг бугуйвч хүүхдийг тань интернетэд донтохоос хамгаална

Д.Тулга / Орон нутаг

Оросын Пермийн улсын их сургуулийн технологийн академийн оюутан Дмитрий Зотин хүүхэд залуусыг интернэтэд донтохоос хамгаалах ухаалаг бугуйвч зохион бүтээжээ. Энэхүү төхөөрөмж нь компьютерын урд олон цагаар суухаас сэргийлэх аж. Хүүхдүүдийн биоритмийг хянаснаар компьютер автоматаар унтрах юм. Өөрөөр хэлбэл, ухаалаг бугуйвч нь хүүхдийн зүрхний цохилт, биеийн температурын мэдээллийг Bluetooth ашиглан компьютер дээр суурилуулсан програм руу дамжуулдаг байна.

Компьютер дээр хэт удаан ажиллах нь хүүхдүүдийг нойргүйдэлд хүргэж, түгших, сэтгэл гутрах болон таргалалтад нөлөөлж байгааг эрдэмтэд сануулав. Харин ухаалаг бугуйвчийг насанд хүрсэн хүмүүс зүүхэд хэр их ядарсан, стресст орсон эсэхийг нь хэлж өгч зөвлөгөө өгдөг юм байна.

М.АМАРЖАРГАЛ

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:01:46

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:01:46

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.