Он гарсаар таван хүн осгож амиа алджээ

Д.Тулга / Хууль

2015 он гарсаар цагдаагийн байгууллагад архи хэтрүүлэн хэрэглэснээс осгож хөлдсөн, өөрийгөө боомилсон гэх мэт золгүй тохиолдлоор амь насаа алдсан хэргүүд нэлээд бүртгэгдсэн байна. Үүнээс осгож амь насаа алдсан тохиолдол тав бүртгэгджээ. Осгож амь насаа алдахаас гадна хацар, нүүрээ хөлсөөлсөн дуудлага их ирж байгаа талаар эрүүл мэндийн байгууллагын эх сурвалжууд ч мэдээлж буй юм. Мөн архины хордлогын улмаас эмнэлэгт хүргэгдээд эмчилгээ авахгүй нас барж байгаа тохиолдол өдөр алгасалгүй шахам бүртгэгдэж байгаа гэсэн юм. Хүйтний эрч энэ долоо хоногийг дуустал чангарахтай холбогдуулан иргэд та бүхнийг архи согтууруулах ундааг зүй зохистой хэрэглэж, анхаарал болгоомжтой байх шаардлагатай байгааг Улаанбаатар хотын цагдаагийн газраас сануулж байна.

Б.БУРМАА

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.