70200-г оюутнуудад олгохын төлөө тэмцэнэ гэв

Д.Тулга / Нийгэм

МАХН-ын дэргэд Оюутны холбоо байгуулсан хэсэг залуус өнөөдөр хэвлэлийнхэнд хандлаа. Уг хэвлэлийн бага хурлын зар нь анх “МОХ-ны чуулган зохион байгуулах тухай” гэсэн байсан боловч тэд МАХН-ын үзэл баримтлалыг дэмждэг, залуусыг дэмждэг болохоор нь тус намыг “сонгосон” гэж мэдэгдэв.

Мөн оюутнууд хэдхэн хоногийн өмнө МОХ-ноос хийсэн 70200-аас татгалзаж буй саналын эсрэг байгаагаа илэрхийлсэн юм. Тэдний хэлж буйгаар МОХ, оюутнуудын нэрийг барьж уг мэдэгдлийг хийсэн гэв. Тэд цаашид оюутан бүрт олгогдох ёстой энэ мөнгийг хасуулахгүй, багасгахгүй байхын тулд тууштай тэмцэхээ мэдэгдлээ.

Д.ТҮВШИН

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.