Барак Обама айлчлалынхаа үеэр бохь зажилж, бүдүүлэг загнав

Д.Тулга / Гадаад мэдээ

obamaАНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Энэтхэгт жил бүр тэмдэглэдэг Бүгд найрамдах улсын өдрийн баярын жагсаалд оролцсон. Ингэснээр тэрээр эл арга хэмжээнд оролцож буй АНУ-ын анхны ерөнхийлөгч болсон билээ. Харамсалтай нь, айлчлалынхаа үеэр бохь зажилсан нь олны дургүйцлийг төрүүлсэн талаар The Politico мэдээлжээ. Айлчлалынхаа хоёр дахь өдөр буюу Бүгд найрамдах улсын өдрийн баярын турш бохь зажилсан бичлэгийг нь Энэтхэгийн орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл олонтаа давтан үзүүлсэн байна.

Барак Обама Энэтхэгт газардаж Ерөнхий сайд Нарендра Модитой уулзах үедээ мөн л бохь зажилж байсан талаар The Times of India мэдээлжээ. АНУ-ын ерөнхийлөгчийн хувьд олон нийтийн арга хэмжээний үеэр бохь зажилж, шүүмжлүүлсэн анхны тохиолдол биш юм. Тэрээр өнгөрсөн оны 11 дүгээр сард Хятад руу аяллаар явах үедээ, мөн тангараг өргөх ёслолын үеэрээ ч бохь зажилсан удаатай.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.