12-той охин 4.6 сая ам.долларын үнэт эдлэл хулгайлжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

Хонконгийн цагдаа нар 4.6 сая ам.долларын үнэтэй алмазан хүзүүний зүүлт алга болсон хэрэгт 12 настай охиныг сэжиглэж байна. Уг зүүлт “Emperor Watch and Jewelry” хэмээх алдартай үнэт эдлэлийн дэлгүүрээс алдагджээ. Хэрэг явдал гарсан өдөр буюу баасан гарагийн өглөө насанд хүрсэн гурван хүн дэлгүүрт орж ирэн үнэт эдлэл сонирхон худалдагчийн анхаарал сарних хооронд 12-14 насны охин 117 каратын алмазан зүүлт хулгайлсан гэж цагдаагийн ажилчид ярьжээ. Дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт саарал өнгийн юүдэнтэй цамц өмссөн охин зүүлтийг халаасандаа хийгээд гарч одсон дүрс бичлэг хадгалагдан үлдсэн байна. Одоогоор энэ хэрэг мөрдөн байцаалтын шатандаа явж байгаа бөгөөд аюулгүй байдлыг сахих үүднээс дэлгүүрийн ойролцоо нэмэлт хамгаалалт гаргасан аж.

Б.ЦЭЛМЭГ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.