Шүүхийн шийдвэр гарсны дараа байр сууриа илэрхийлнэ гэв

Д.Тулга / Хууль

Шүүхийн багц хууль өнгөрсөн жилээс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан давж заалдах шатны шүүхүүдийг тойргоор байгуулсан билээ. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас энэ нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн ч УИХ хүлээж аваагүй юм. Цэц энэ сарын 30-нд Их суудлын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрээ эцэслэн батлах гэж байна. Энэ асуудалд ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж ямар байр суурьтай байгааг сонирхоход “Нэгэнт цэц шүүх учраас би шүүхийн шийдвэрийн талаар ярих боломжгүй. Харин Үндсэн хуулийг судалдаг судлаач, эрдэмтний хувьд өөр саналтай байгаа. Шүүхийн шийдвэр гарсны дараа байр сууриа илэрхийлнэ. Нэгэнт давж заалдах шатны шүүхүүдийг тойргоор байгуулчихсан. Шүүгчид нүүдэл, суудал болоод их ажил удсан. Эдийн засгийн хувьд маш их зардал гаргасан. 2015 оны төсөв дээр нэг ч төгрөг нэмээгүй мөртлөө цэцийн шийдвэрийг хэрэгжүүлнэ гэвэл хууль хэрэгжүүлэх ямар ч боломжгүй” гэв.

Б.БУРМАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.