Бүлэг хулгайчийг илрүүлжээ

Д.Тулга / Хууль

Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид Дархан хотын Марс төвийн үнэт эдлэлийн лангуунаас 50 ширхэг бөгж хулгайлсан бүлэг этгээдүүдийг илрүүлжээ. Хөвсгөл аймгийн иргэн А нь бусадтай бүлэглэн энэ гэмт хэргийг үйлдэж, Улаанбаатар хотод ирж, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байр хөлслөн амьдарч байхдаа дахин хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаад баригджээ.

Эдгээр гэмт хэргийг үйлдсэн этгээдүүд нь 22-28 насны эрэгтэй, эмэгтэй хүмүүс байна. Тэд нэг нутгийн найзууд аж. Тэдэнд холбогдох хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Иргэд та бүхэн албан байгууллага аж ахуй нэгжийн камерынхаа системийг сайжруулж, орцны жижүүртэйгээ хамтарч ажиллан, хөршийн холбоогоо сайжруулж хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Б.БУРМАА

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.