Уурхайн ослоор 18 настай залуу амиа алджээ

Д.Тулга / Нийгэм

Өчигдөр нийслэлийн Налайх дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт орших иргэн Э-ийн бичил нүүрсний уурхайн гүнд, агааргүй орчинд таван хүн байгаа тухай дуудлагын дагуу Онцгой байдлын ерөнхий газрын Аврах тусгай ангийн Уул уурхай аврах салбарын аврагчид 55 метрийн гүн дэх агааргүй орчноос дөрвөн иргэнийг аварч гарган дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд хүргэж, 18-н настай, эрэгтэй С гэгч нас барсан байсныг дүүргийн Цагдаагийн хэлтэст тус тус хүлээлгэн өгчээ.

Мөн нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Удирдлагын академийн хашаанд байрлах дулааны шугамын худагт 33-н настай иргэн Г гэгч унасан байсныг Нийслэлийн Аврах ангийн албан хаагчид гаргаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн байна гэж Онцгой Байдлын Ерөнхий Газрын Гамшгийн Шуурхай Удирдлагын Газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.