Насанд хүрээгүй охидын биеийг үнэлүүлсэн этгээдүүдэд ял оноолоо

Д.Тулга / Хууль

huuli Насанд хүрээгүй охидын биеийг үнэлүүлж, худалдаалсан хэргээр саатуулагдан, цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй Б.Баатарсүрэн, Д.Ганболд, Д.Эрдэнэчулуун нарт холбогдох хэргийг дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд өнөөдөр хэлэлцлээ.

Шүүхээс Б.Баатарсүрэнд Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.2-т заасны дагуу 3.6 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, Д.Ганболдод мөн зүйл ангиар гурван жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Мөн Д.Эрдэнэчулуунд 400 цаг албадан ажил хийлгэх шийтгэл оноосон байна.

Б.Баатарсүрэн нар нь насанд хүрээгүй дөрвөн охиныг Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Цагаан хад” гэх газарт орших “Цэцээ гүн” гэх буудалд аваачиж, биеийг нь үнэлүүлдэг байсан болохыг мөрдөн байцаалтын явцад тогтоосон байдаг. Энэ хэргийг өмнө нь анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэж Б.Баатарсүрэнд гурван жил, Д.Ганболдод 2.6 жилийн хорих ял оноож, Д.Эрдэнэчулуунд 400 цагийн албадан ажиллах шийтгэл оноосон. Харин давж заалдах шатны шүүхээс энэхүү хэргийг дахин анхан шатны шүүхэд буцаан хянан шийдвэрлэх шийдвэр гаргаснаар өнөөдөр ийнхүү хянан хэлэлцлээ.

Б.БУРМАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.