Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Японд айлчлахаар мордлоо

Д.Тулга / Улстөр

saihanbileg

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг анхны айлчлалаа Япон улсад хийхээр өнөөдөр өглөө “Чингис хаан” нисэх буудлаас мордлоо. Түүний айлчлал хоёрдугаар сарын 11 хүртэл үргэлжилнэ. Тэрээр дээрх хугацаанд Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэ, Японы парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазаки нартай уулзаж, Монгол Улсын Засгийн газар Японы гадаад худалдааг дэмжих байгууллага /ЖЭТРО/-тай хамтран зохиох “Ажил хэрэгч уулзалт”-д оролцохын зэрэгцээ бусад албаны хүмүүстэй уулзахаар төлөвлөжээ.

Мөн энэ удаагийн айлчлалаар нэгдсэн үнэт зүйлс хуваалцдаг Монгол Улс, Япон улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх зорилт тавьж байгаа юм байна.

Ж.МАРАЛ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.