Таксины жолоочийн аминд хүрсэн этгээдийг эрэн сурвалжилж байна

Д.Тулга / Хууль

СХД-ийн нутаг дэвсгэрт байрлах Улаанчулуутын хогийн цэгийн манаачийн байранд бусдад хутгалуулсан хун тусламж хайж ирсэн байна. Туунийг яаралтай ГССҮТ-д хургэсэн боловч шархаа даалгүй нас баржээ. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллага очиж шалгахад гадны нөлөөтэй нас барсан байжээ.

Хэргийг тодруулбал, тэрбээр манаачийн байранд ирэхдээ хүзүү нь хэрчигдсэн, цээж хэвлийдээ мэсний шархтай байсан аж. Гэмт этгээд түүний унаж явсан "Тоёото вилл" 2217 дугаартай машиныг аван хэргийн газраас зугтсан байна. Тиймээс цагдаагийн байгууллагаас гэмт этгээдийг эрэн сурвалжилж, уг машиныг харсан хүн байвал цагдаагийн байгууллагад хандахыг анхааруулж байсан. Харин өнөөдөр машиныг нь олсон байна. Хохирогч 22 настай М гэгч байсан бөгөөд тухайн өдөр халтуур хийж яваад ийнхүү халдлагад өртөж амиа алджээ. Хэргийг СХД-ийн нэгдугээр хэлтэс шалгаж байна.

Б.БУРМАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.