Элэгний С вирусын эсрэг эмийг албан ёсоор бүртгэж авлаа
АНУ-ын “Gilead Sciences” компанийн шинэ бүтээгдэхүүн болох элэгний С вирусын эсрэг “софосбувир” гэх эмийг манай улс өчигдөр албан ёсоор бүртгэж авлаа. Уг эмийг бүртгэхээр өнгөрсөн оны наймдугаар сараас ярьсан ч бичиг баримтын зөрчил, Эрүүл мэндийн яам (хуучнаар)-ны удирдлагуудын хоорондын маргаанаас болоод хагас жил болсон юм.
АНУ-д 84 мянган ам.долларын үнэтэй уг эмийг манайх 44 дахин хямдруулж авах эрх олж авсан. Нэг сарын эмчилгээний үнэ 300, гурван сарынх нь 900, зургаан сарын эмчилгээ нь 1800 ам.доллар байхаар тооцоолсон байдаг. Тухайн эмийн нэг удаагийн курс эмчилгээ 3-6 сар байдаг аж.
Одоогийн байдлаар манай улсад 750 мянган хүн элэгний вирустэй байгаагийн 300 мянга нь “В”, 450 мянга нь “С” вирустэй байна. Энэ нь элэгний хавдраар нас барагсдын тоогоор дэлхийд тэргүүлдэг Лаос, Египет, Вьетнам улсаас 2-3 дахин буюу дэлхийн дунджаас найм дахин олон юм.
М.АМАРЖАРГАЛ
Сэтгэгдэл
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:45:00
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:45:00