Дотоодын цэргийн ангийг дахин байгуулахаар болжээ

Д.Тулга / Нийгэм

Дотоодын цэргийн ангийг дахин байгуулахаар болсон тухай баттай эх сурвалжийн мэдээлэл байна. Тодруулбал өнгөрсөн долоо хоногт болсон Цагдаагийн байгууллагын удирдах ажилтнуудын зөвлөгөөн дээр энэ талаар ярилцаж, шийдэлд хүрсэн бөгөөд дотоодын цэрэг улс эх орны аюулгүй байдалд чухал үүрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.

Шинэчлэн баталсан Цагдаагийн албаны тухай хууль өнгөрөгч оны эхнээс хэрэгжиж, өмнө мөрдөж байсан Дотоодын цэргийн тухай хууль хүчингүй болсон. Шинэ хуулийн дагуу өнгөрөгч 2014 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс дотоодын цэргийн ангиуд шинэ зохион байгуулалтаар ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл дотоодын цэргийн 05, 805 дугаар ангийг татан буулгаж, бие бүрэлдэхүүн, хугацаат цэргийн алба хаах үйл ажиллагаатай холбоотой төсөв, санхүү, дэд бүтэц, барилга байгууламж, материал техникийн хангамж, зэвсэг хэрэгслийг нь Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газарт шилжүүлсэн.

Мөн үүнтэй холбогдуулан дотоодын цэрэгт алба хааж байсан хугацаат цэргийн албан хаагчдыг Хил хамгаалах ерөнхий газарт шилжүүлж байсан. Энэ бүх зүйл УИХын гишүүн Х.Тэмүүжинг Хууль зүйн сайд байхдаа эхлүүлсэн Хууль зүйн салбарын шинэчлэлийн хүрээнд өрнөсөн билээ.

Б.БУРМАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.