Чөлөөтийн эмэгтэйчүүд алтан медалийн тавцанд зогслоо

Д.Тулга / Спорт

Чөлөөт бөхийн “Flatz Austria Open” олон улсын тэмцээн Австри улсын Вольфурт хотод энэ сарын 6-7-нд боллоо. 24 дэх удаагийн тус тэмцээнд Австри, Англи, Голланд, Итали, Кыргызстан, Монгол зэрэг 19 орны 217 тамирчин эмэгтэйчүүдийн гурван насны ангилалд өрсөлджээ. Манай улсаас 48 кг-д ОУХМ Э.Нарангэрэл, 55 кг-д П.Орхон, 58 кг-д С.Бямбацэрэн, 63 кг-д Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд нар оролцож, бүгд алтан медалийн тавцанд зогслоо.

48 кг-д Э.Нарангэрэл Польшийн бөх Александра Михаликийг 10:0-ээр, 55 кг-д П.Орхон Германы бөх Лаура Мертенцийг 4:0-ээр, 58 кг-д С.Бямбацэрэн Польшийн бөх Александра Волзинскийг 10:0-ээр, 63 кг-д С.Цэрэнчимэд Италийн Сара де Колийг 12:8- аар тус тус хожиж аваргын алтан медаль авлаа. Мөн өсвөрийн 49 кг-д барилдсан Н.Анударь мөнгөн медаль авчээ. Манай бөхчүүд энэ сарын 13-15-нд Швед улсад болох “Клиппан хатагтай” олон улсын тэмцээнд оролцоно.

Д.ТҮВШИН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.