Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдааг Австралийн цагаачлалын алба баривчлан саатуулжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

Монгол Улсын иргэн Ш.Алтантуяаг хөнөөсөн, авлига хээл хахууль авсан хэргээр Малайзын дээд шүүхээс цаазаар авах ял сонссон цагдаа Сирул Азхар Умар Австралид амьдарч байсан байна гэж Малайзын цагдаагийн газраас мэдээлснийг “Channel News Asia” уламжилжээ.

Австралийн цагаачлалын албаныхан түүнийг Брисбен хотоос баривчилсан байна. Малайзын цагдаагийн газраас Сирул Азхар Умарыг шилжүүлэн авахаар Австралийн талтай хэлэлцэж байгаа аж. Гэвч Австрали улс эх орондоо цаазын ял сонссон хүнийг шилжүүлэн өгөхгүй байх бодлого баримталдаг байна. Малайзын Дотоод хэргийн сайд, хүн амины хэргээр яллагдсан цагдаагийн экс ажилтныг шилжүүлэн өгөхгүй бол Австралийг шүүхэд өгнө хэмээн мэдэгджээ.

Австралийн Цагаачлалын алба болон Хил хамгаалах газрын хэвлэлийн төлөөлөгч Хууль бусаар нэвтэрсэн Сирул Азхар Умарыг Брисбэн хотоос баривчлан саатуулсан” гэж мэдэгдсэнийг AFP уламжилжээ.

Малайзын Ерөнхий сайд Нажиб Разакийн бие хамгаалагчаар ажиллаж байсан Сирул Азхар Умар нь 2006 онд Ш.Алтантуяаг хөнөөсөн хэргийг үйлдсэн нь тогтоогдсон байдаг. Энэ хэрэгт Малайзын улс төрийн дээд тушаалтнуудтай холбогдож, томоохон дуулиан тарьсан. Мөн энэ нь 2002 онд Францаас “Scorpene” шумбагч онгоц худалдан авсан 1.1 тэрбум ам.долларын гэрээтэй холбоотой асар том авлигын хэргийн сэжүүр болсон байдаг.

Тус улсын улстөрч А.Р.Багинда Ш.Алтантуяаг хөнөөсөн хэрэгт холбогдож, 2006 онд ял сонссон ч 2008 онд цагаатгагдсан. Францын төрийн өмчит “DCNS” компани Малайзын Батлан хамгаалах яаманд “Scorpene” шумбагч хөлөг худалдаалах гэрээ бай­гуу­лахын тулд 114 сая гаруй еврогийн /142 сая орчим ам.доллар/ хахууль өгсөн хэмээн сэжиглэгдэж буй аж.

Э.ЭНХ-ЭРДЭНЭmalaysia


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.