Тавантолгойн хэлэлцээ амжилттай үргэлжилж байна

Д.Тулга / Эдийн засаг

тавантолгой

Цагаан сараас өмнө Тавантолгойн ажлын хэсгүүд хэлээлцээгээ хийж дуусна хэмээн ярьж байсан билээ. Тавантолгойн хэлэлцээрийн эхний үе шат дуусч, эхний ээлжинд төмөр зам болон уурхайн ашиглалтын талаар хэлэлцээр явуулж, талууд нэгдсэн ойлголцолд хүрчээ. Концессын гэрээ, санхүүжилтийн нөхцөл, олон улсын банк, санхүүгийн байгууллагын шаардлагыг хангахуйц гэрээ, бичиг баримтыг боловсруулалт гэх зэрэг асуудал үлдээд байгаа аж. Цагаан сараас өмнө УИХ-д өргөн мэдүүлж чадвал УИХ Тавантолгойн асуудлыг хаврын чуулганаар хэлэлцэх юм. Харин хаврын чуулганаар хэлэлцэж амжихгүйд хүрвэл дараа нь намрын чуулган буюу сонгуулийн жилтэй золгох чуулганаар хэлэлцэх болно. Монгол Улсын сайд М.Энхсайхан Тавантолгойн асуудлаар “Мега төсөл бол их эмзэг. Нэг их улстөржилт дагуулахгүй байх” хэмээсэн.

Мега төслөөс хонжоо хайгч популистуудын бай болчихгүй л бол уг төслөөс манай улсад нааштай хэд хэдэн ажлууд хийгдэх боломж харагдаж буй. Цагаан сар хүртэл сар хүрэхгүй хугацаа үлдсэн байна. Тавантолгойн хэлэлцээний явцын талаар ирэх даваа гаригт Монгол улсын сайд М.Энхсайхан дэлгэрэнгүй мэдээлэл хийнэ гэсэн юм.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:43:48

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:43:48


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.