Банк хоорондын мөнгөн гүйлгээний шимтгэл 2000-5000 төгрөг болжээ

Д.Тулга / Эдийн засаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх саруудтай харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна. Үүнтэй холбоотойгоор Монголын банкууд гүйлгээнийхээ зардлыг ч нэмжээ. Өмнө нь Монголд үйл ажиллагаа явуулж буй Хаан, Худалдаа хөгжил, Хас, Голомт зэрэг банкны банк хоорондын мөнгөн гүйлгээний шимтгэл 500 төгрөг байсан. Эдүгээ 2000-5000 төгрөг болж огцом нэмэгдсэн байна. Шимтгэл нэмсэн шалтгаанаа тайлбарлахдаа “Нэгдүгээр сарын 5-наас хүү, шимтгэлийн шинэ горимд шилжсэн учир банк хоорондын бэлэн мөнгөний гүйлгээний шимтгэл нэмэгдсэн" гэж тайлбарлажээ.

Бид энэ талаар Голомт банкны мэдээллийн ажилтантай холбогдож тодрууллаа. Тэрээр хэлэхдээ "Жил гаруйн өмнөөс шимтгэлийн шинэ горимд шилжсэн. Интернэт банкны шимтгэл 300 төгрөг байгаа. Өдрийн 16.00 цагаас өмнө банк хооронд (Төрийн сангаас бусад) бэлнээр хийсэн мөнгөн гүйлгээний шимтгэл 2000 төгрөг, 16.00 цагаас хойш хийсэн гүйлгээний шимтгэл 5000 төгрөг болсон" гэв.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:43:57

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:43:57

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.