Ядуурлыг бууруулах төслүүдэд гарын үсэг зурлаа

Д.Тулга / Эдийн засаг

сангийн яам

Азийн хөгжлийн банкаар дамжуулан олгодог Ядуурлыг бууруулах Японы сангийн техник туслалцааны төслүүд дээр гарын үсэг зурлаа.

Тус арга хэмжээний хүрээнд нийт 2.4 сая ам.доллар бүхий “Ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлж нөхөрлөлийг дэмжин био түлш үйлдвэрлэх” болон “Монгол улсын хүлэрт намгархаг газруудын стратеги төлөвлөгөө” техник туслалцааны төслүүд дээр Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын дарга Аюуми Кониши нар оролцож гурван талт гарын үсэг зурлаа.

“Ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлж нөхөрлөлийг дэмжин био түлш үйлдвэрлэх” төсөл нь ойн цэвэрлэгээний ажил гүйцэтгэн, үлдэгдэл, хаягдал, гишүү, мөчир, унангийг бутлан шахмал түлш үйлдвэрлэх зорилготой.

Харин “Монгол улсын хүлэрт намгархаг газруудын стратеги төлөвлөгөө” төсөл нь ус намгархаг, хүлэрт газрыг хамгаалах, түүний зохистой хэрэглээг бий болгох, менежментийн чадавхийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлж, Монгол улсад ус намгаргах газрын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох стратеги төлөвлөгөөг боловсруулах юм.

Монгол Улстай 40 жилийн хамтын ажиллагааны түүхтэй Япон Улс нь Азийн хөгжлийн банкаар дамжуулж ядуурлыг бууруулах, инноваци, дэвшилтэд технологийг дэмжих зорилго бүхий итгэлцлийн сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр нийт 54.5 сая ам.долларын 19 буцалтгүй тусламж, 17 техник туслалцааны төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн ба төслүүд нь бусад улс орнуудад хэрэгжүүлэх төслүүдэд туршилга хуваалцсан тэргүүний жишиг төслүүд болж байна.

Ядуурлыг бууруулах, нийгмийн оролцоог хангасан, хүртээмжит өсөлтийг дэмжих бодлогод тулгуурласан тус сангийн төслүүд нь Монгол Улсын эдийн засгийн чухал салбаруудад хэрэгжиж эзэндээ хүрсэн бөгөөд шинэ технологи, аргачлалыг нэвтрүүлж, олон иргэдийн сайн сайхныг бэлгэдсэн маргаашийн тухай хүсэл мөрөөдлийг биеллээ олоход тусалсан юм.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:43:48

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:43:48


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.