Осол гаргасан хятад жолоочийг баривчилжээ

Д.Тулга / Хууль

“Шинэ үе” продакшны залуу жүжигчид өмнөд хөршид аялан тоглолтоор явж байхдаа зам тээврийн осолд орж, залуу жүжигчин Т.Билгүүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал энэ сарын 23-ны өглөө 05.00 цагийн алдад “Шинэ үе” продакшныхан ӨМӨЗО-ны Зүүн үзэмчин хошуунаас Хайлаар хот руу нисэхээр нисэх онгоцны буудал руу явж байсан юм байна. Улмаар гурван суудлын автомашинд хуваагдан суухад жүжигчин Т.Билгүүн, Р.Алтансүх, А.Энхжин нар өвөрмонгол жолоочтой хамгийн сүүлийн машинд суусан аж.

Хүнд даацын том оврын машин 30 км/цагийн хурдтай явах ёстой замд хурд хэтрүүлэн явж байгаад цувааны хамгийн сүүлийн машин буюу талийгаач Т.Билгүүний сууж явсан машиныг мөргөснөөс энэхүү золгүй явдал болсон талаарх эх сурвалжийн мэдээлэл байгаа юм. Энэхүү зам тээврийн ноцтой осол хэргийг БНХАУ-ын цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд осол гаргасан том оврын машины жолооч хятад иргэнийг цагдан хорьж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж буй юм байна.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.