Монгол эхнэрээ зодсон солонгос эрд 2 жил тэнсэн харгалзах ял оноожээ

Д.Тулга / Гадаад мэдээ

huchirhiilelБНСУ-ын Инчон хотын шүүх Пэгнёнгду аралд амьдардаг Кимд холбогдох хэргийг шүүн хэлэлцжээ. 2013 оны 02 сард Ким (42) нь монгол бүсгүй А-тай (27) гэр бүл болжээ. А нь 2013 оны 09 сараас эхлэн Солонгос улсад очсоноор хамтын амьдрал нь эхэлсэн байна. Энэ үеэс бүсгүй 15 ах нөхрийнхөө байнгын дарамтад амьдрах болжээ.

Солонгос хэлний хичээлээ хийсэнгүй, гэртээ харимаар байна гэж хэллээ гэх мэт шалтгаанаар солонгос нөхөр нь монгол эхнэрээ хацар, толгой зэрэг рүү нь хүчтэй цохин зодож, үүний улмаас эхнэр нь хоёр долоо хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан удаатай аж. Инчон хотын шүүх тэднийг хоорондоо тохиролцсон, нөхөр Ким нь өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй зэргийг харгалзан үзэж, түүнд оноосон 8 сар хоригдох ялыг 2 жил тэнсэн харгалзах ялаар сольсон байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.