Вьетнамчуудтай зураг нь цацагдсан охин амиа хорлохыг завджээ

Д.Тулга / Нийгэм

Вьетнам засварын газрынхантай хамт авахуулсан зураг нь цахим сүлжээгээр олон нийтэд цацагдсан охидын нэг нь амиа хорлох оролдлого хийж, эмнэлэгт хүргэгджээ. Судсаа ханах гэсэн түүний биеийн байдал эмнэлгийн тусламжийг яаралтай үзүүлсэн тул дээрдэж байгаа аж. Харин түүний ар гэрийнхэн цахим сүлжээнд зураг нийтэлсэн хүнийг бусдын нэр төрд халдсан хэмээн цагдаагийн байгууллагад гомдол гаргажээ.

Мөн Цагдаагийн байгууллагаас Вьетнамчуудыг шалгахаар болж, шаардлагатай баримтыг цуглуулан холбогдох газруудад нь хүргүүлэхээр болсон байна.

Учир нь Вьетнамчуудын асуудлыг шалгахдаа гэмт хэргийн шинжтэй үйлдэлд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль эрх зүйн тогтолцоотой юм байна. Тухайлбал, зурагт байгаа хоёр охины хувьд арван жилийн сурагчийн цамцтай байгаа аж. Энэхүү асуудлыг шалгаад вьетнамчууд насанд хүрээгүй охидтой зугаацсан байвал насанд хүрээгүй хүүхдийг уруу татсан гэдэг үндэслэлээр, мөн хоол хүнсэндээ нохойны боодог хэрэглэхдээ айлын нохой хууль бусаар агнасан бол, олон нийтийн сүлжээгээр бусдыг садар самуунд уруу татсан гэх зүйлүүдээр эрүүгийн хэрэгт татах аж. Гэхдээ одоогоор асуудлыг дөнгөж шалгахаар болж байгаа учир эрүүгийн хэрэгт татах асуудал тодорхойгүй байна.

Д.ТҮВШИН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.