Дулааны станцуудыг давамгай байдалтай эсэхийг шалгаж эхэлжээ

Д.Тулга / Хууль

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газрын даргаар МАН-ын Шинэчлэлийн хорооны даргаар ажиллаж байсан Т.Аюурсайхан томилогдсон. Тэрбээр өнөөдөр сэтгүүлчидтэй уулзлаа. Энэ үеэр ШӨХТГ-ын өмнөх удирдлагын эхлүүлсэн дуусаагүй ажлуудыг үргэлжлүүлэн хийнэ. Ингэхдээ шүүхийн шатанд явж буй Эрчим хүчний зохицуулах хороо, АСА цирктэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд анхаарал хандуулан ажиллана гэдгээ хэлсэн.

Харин тэрбээр ажлаа авснаасаа хойш Дулааны станцуудыг давамгай байдалтай эсэхийг зах зээлийн судалгаагаар тогтоох судалгааны ажил эхлүүлжээ. Түүнчлэн шатахууны үнийг бууруулах чиглэлээр судалгааны ажил, хяналт шалгалт хийж эхэлсэн. Нөөц боломжоо ашиглан энэхүү ажлыг түргэн хугацаанд хийхийг хичээнэ болно гэдгээ тэрбээр энэ үеэр онцоллоо.

Б.ЦЭЛМЭГ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.